Мөрөөдлийн дуу

Тэнгис, далай, мөрөөдөл

Тэнгэрийн цаана юу байгаа бол

Ганцаардан шаналсан оройг

Чин үнэнч сэтгэлээр бүгдийг даван туулсан

Итгэл тээсэн гэгээн өглөө мөрөөдөл биелсэн

Эх нутгийн уул ус, Эцэг эхийнхээ инээмсэглэлийг сэтгэлдээ тээж

Одоо аялалд гарахдаа Тэртээх гүн хөх тэнгэрлүү

Наран мандсан далайн Тэртээд гялалзах гэрэлрүү

Намайгаа хүлээн байгаа Аоба хот

Нулимс дуслуулсан өчигдөр, мишээл дүүрэн өнөөдрийг бүтээж

Найз нөхөд болон эцэг эхийн сургааль нь

Зөвхөн чиний л хийж чадах мөрөөдлүү хөтлөнө

Тэр өдрийн хөх тэнгис

Хойд зүгт гялалзах

Намайг хүлээж байгаа найдвар тээсэн хот

Намуухан будрах цаснаас суралцан

Зах хязгааргүй цөлөөс эрч хүчийг авч

Хэзээ нэгэн цагт заавал бүгдийг өөрийн гараар бүтээнэ Гүн цэнхэр мөрөөдлөөрөө өөрийн маргаашруу дэвэн дүүлнэ

Манай сургуулийн |мөрөөдлийн дуу| гэх сүлд дууг 2010 онд зохиосон бөгөөд суралцагч нараас хамгийн дуртай үгсийг нь цуглуулж, хамгийн ихээр давтагдсан 「Мөрөөдөл」гэх үгийг түлхүүр болгон ашигласан. Дууны эхний мөрөнд「Чин үнэнч сэтгэлээр бүгдийг даван туулсан」гэж бичигдсэн байгаа нь манай сургуульд элсэн орсон сурагчдын амьдралд биелэлээ олдог юм.

Хамгийн чухал зүйл нь аливаа зүйлийн хэлбэр хэмжээ бус, сэтгэл зүрхэндээ үнэн зөв байхад оршино. Мөн боломжгүйг боломжтой болгох нь мөрөөдлөө биелүүлэхтэй адил юм. Мөрөөдөл нь хаа хол байдаг зүйл биш, өөрийн тань дотор оршин байдаг юм.

Та өөрийн мөрөөдлийн эхний алхам болох Япон улсад суралцах мөрөөдлөө Сэндайд байрлах манай сургуульд биелүүлээрэй!

Сэндай хот нь Токио хотоос хойд зүгт байрлах томоохон хот бөгөөд амьдрах орчин нөхцөл сайтай юм. Байгаль орчиндоо онцгой анхаарал хандуулдаг хот бөгөөд ирээдүйд Япон улсдаа дээр дурдсан чиглэлээр тэргүүлэх хот болохоор ажиллаж байна. Мөн суралцах орчин нөхцөл сайтай сургуулиуд ихээр байршсан хот юм. Япон соёлыг суралцах боломжтой бөгөөд амьдрах зардал багатай таатай хот юм. Мөн Япон улсын уламжлалт ёс заншил оршин тогтнож буй гайхамшигтай хот юм.

Япон улсын Сэндай хотод байрлах олон жилийн дадлага туршлагатай чадварлаг багштай хамт олон таныг угтан авахаар хүлээж байна. Таны ирээдүйн мөрөөдөл, тэнгэр далайд өөрийнхөөрөө зурах мөрөөдлийг биелүүлэхийн тулд манай багш хамт олон таныг дэмжин ажиллана.

MIRAINOMORI GAKUEN Principal Mr Toru Yuki