Манай Япон хэлний сургалт нь гадаадын иргэд Япон улсад суралцах виз авч Япон улсын 4 жилийн баклаврын болон магистрын зэрэг олгох их дээд сургуульд суралцахын тулд хичээллэх сургалт юм.  Манай Япон хэлний сургуулийг төгсөөд Японд цаашид ажиллах хүсэлтэй сурагчидад заавар зөвөлгөөг өгнө. Сургалтын элсэлт нь жил бүрийн 1 сар, 4 сар, 7 сар, 10 саруудад явагдах бөгөөд 1 жил 3 сараас 2 жилийн хугацаатай Япон хэл сурах сургалтанд хамрагдана. Илүү богино хугацааны сургалт болон хувийн чанартай асуух зүйл байвал бидэнтэй холбоо барьж болно. Бид байнга хүлээн авна.

Цагаачлалын албанаас олгосон визний тоогоороо тэргүүлэгч сургууль!

Манай сургууль нь виз олголтоороо тэргүүлэгч сургууль бөгөөд суралцахаар виз мэдүүлсэн сурагчдын виз байнга гардаг. Бид Вьетнам, Хятад, Энэтхэг, Шри-Ланка, Монгол, АНУ, Бруней, Арабын Нэгдсэн Эмират гэх мэт улс оронд өөрийн сургуулийн төлөөлгчдийн тусламжтайгаар бичиг баримтын бүрдүүлэлтийг шууд явуулж байна. Япон хэлийг Япон улсад суралцах хүсэлтэй байвал бидэнтэй холбогдоно уу.

Тэргүүлэх зэргийн багш нарын зааварчилгаа

Манай багш нар нь ажлын өндөр дадлага туршлагатай, сурагч нэг бүрт нарийвчилсан заавар зөвөлгөөг өгч ажилладаг ба энэ нь бидний шалгалтын үр дүнгээс шууд харагдана.

Амьдрах орчин

Япон улсад суралцахаар виз авч, элсэн ороход манай хамт олон байр олж өгөхийн зэрэгцээ Япон улсад ирээд бичиг баримтуудыг бүрдүүлэхэд туслан зааварчилж ажилладаг. Япон улсад ирсэний дараа хамгийн түрүүнд “хогийг зөв ангилан хаях” болон “замын хөдөлгөөний дүрэм” зэргийг зааж аюулгүй амар тайван амьдрах боломжийг бүрдүүлдэн ажилладаг. Үүний дараа төгсөх хүртэл хугацаанд ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд туслан дэмжих ба суралцах хугацаанд сурагчдийг өөрсдийн асуудлыг шийдвэрлэх чадвар олгодог. 

Суралцах орчин

Суралцагч нарыг дэмжих ажлын хүрээнд бид сургууль дотроо ярилцлагын өрөө болон сургуульд бие даан хичээллэх тусгай өрөөг байдаг. Мөн манай сургууль нь галт тэрэгний буудалтай ойр байрладаг тул амьдрах орчин болон ажил хөдөлмөр эрхлэхэд тохиромжтой байдаг.

Курс

Курс Хичээллэх нийт цаг Элсэлт авах хугацаа
2 жил 1600 цаг (80 долоо хоног) 4 сар
1 жил 9 сар 1400 цаг (70 долоо хоног) 7 сар
1 жил 6 сар 1200 цаг (60 долоо хоног) 10 сар
1 жил 3 сар 1000 цаг (50 долоо хоног) 1 сар

 

* Үүний зэрэгцээгээр бид богино хугацаатай курсийн элсэлт авдаг. Сургалтын төлбөр болон сургалтын хугацаа янз бүр байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдон аваарай.

Сургалтын төлбөр

Курс Элсэлтийн хураамж Сургалтын төлбөр Сурах бичгийн төлбөр Нийт (иен)
2 жил 65,000\ 1,240,000\ 44,000\ 1,349,000\
1 жил 9 сар 65,000\ 1,085,000\ 44,000\ 1,194,000\
1 жил 6 сар 65,000\ 930,000\ 37,000\ 1,032,000\
1 жил 3 сар 65,000\ 775,000\ 25,000\ 865,000\

 

*Сонгон шалгаруулалтын төлбөр нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөнө. Ярилцлаган дээр бид таньд мэдэгдэнэ.